ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛЖ ХЭВШҮҮЛЭХ, ЗӨВ МЭДЛЭГ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ “ЭКО СУРГУУЛЬ” УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛЖ ХЭВШҮҮЛЭХ, ЗӨВ МЭДЛЭГ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ “ЭКО СУРГУУЛЬ” УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнтэй хамтран ерөнхий боловсролын улсын болон хувийн хэвшлийн сургуулийн ахлах болон дунд ангийн сурагчдад хүрээлэн буй орчноо хайрлах, хог хаягдлыг ангилан ялгах ач холбогдлыг таниулан сурталчлах, мэдлэг мэдээлэл олгох, эх үүсвэр дээр нь хог хаядлыг ангилж хэвшүүлэх дадалд хэвшилд бага наснаас нь сургах зорилгоор олон ажлууд зохион байгуулдагийн нэг нь “Эко сургууль” идэвхжүүлэлтийн уралдаан юм.
Энэхүү уралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд идэвхтэй оролцсоноос 4 сургуулийг шалгаруулан байр эзлүүлсэн ба ХУД-ийн 60-р сургууль 1-р байр, БГД-ийн 28-р сургууль 2-р байр, БЗД-ийн Уудам Монгол сургууль 3-р байр, СБД-ийн Шинэ үе сургууль тусгай байранд тус тус шалгарсан юм.
Шагналт байранд шалгарсан багш, сурагчдад УБ хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, УБ хотын ЗАА-ны тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн нар өргөмжлөл, үнэ бүхий зүйлсийг гардуулан, цаашдын эко клубын үйл ажиллагаанд нь амжилт хүсэн урамшууллаа.

© 2025 он. Эрүүл Мэнд Нийгмийн Бодлогын Хүрээлэн. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency