Танд эдгээр шинж тэмдгүүд илэрж байна уу?


❓Та үүнийг мэдэх үү? Сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ нь ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ, ХАРЬЯАЛАЛ харгалзахгүй хийгддэг.

🇲🇳 Манай улс дэлхийд сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэг бөгөөд дэлхий нийт 2030 онд сүрьеэг тэглэх зорилт тавьсан байна. Энэхүү зорилтод хүрэх, сүрьеэгээс хүн амд учирч буй дарамтыг бууруулахын тулд олон нийтийн оролцоо, нэг нэгэндээ болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хяналт тавьж одоогийн нөхцөл байдлыг сайжруулах нь маш чухал үүрэгтэй юм.

📉Судалгаанаас хархад дараах шинж тэмдэгүүд нь #Сүрьеэ өвчин байж болохыг хүмүүс тэр бүр мэдэхгүй байна гэж гарчээ.

Хэрэв таньд болон таны ойр байдаг хүнд:
📍Удаан хугацаанд ханиалгах
📍Амьсгалахад хэцүү болох
📍Цээжээр өвдөх
📍Шөнө хөлрөх
📍Ядрах
📍Хоолны дуршил буурах
📍Халуурах
📍Жин буурах зэрэг шинж тэмдгүүд байгаа бол оношилгоо, эмчилгээнд хамрагдах санал тавиарай.

© 2025 он. Эрүүл Мэнд Нийгмийн Бодлогын Хүрээлэн. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency