ОНУХ НЭГДСЭН ЗӨВЛӨЛИЙН 2025 ОНЫ IV-Р УЛИРЛЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ОНУХ ЗӨВЛӨЛИЙН 2025 ОНЫ 4-Р УЛИРЛЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Глобаль сан нь олон нийтээр удирдуулсан хяналтыг (ОНУХ) сүрьеэгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, уг өвчинд өртсөн хүмүүсийн үзэл бодол, туршлагыг нэгтгэх замаар сүрьеэгийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх ажлыг эхлүүлэх санаачилгыг гаргасан ба энэ хүрээнд ОНУХ зөвлөл байгуулагдан ээлжит хурлаа зохион байгууллаа.
Хуралд ОНУХ нэгдсэн зөвлөлийн гишүүд болон салбар зөвлөлийн дарга нар, Глобаль сангийн ХЗН, ХӨСҮТ-н тандалт судалгааны алба, төслийн ажлын албаны төлөөллүүд оролцсон ба хурлаар:
ОНУХ төслийн 2025 оны үйл ажиллагааны тайлан,
Монгол улсын сүрьеэгийн тархалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага,
Глобаль сангийн төслийн сүрьеэгийн тусламж үйлчилгээнд барьж буй бодлого, санхүүжилтийн төлөв байдал,
Төсөл хэрэгжиж буй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул, Хэнтий аймгуудын салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны тайлан,
ОНУХ-н судалгаа, мэдээллийн үр дүн, судалгааны хүрээнд илэрсэн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай кейс тохиолдол зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргаж, холбогдох байгууллагуудад санал, зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа.


